УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас байнгын хороо, намын бүлгүүдийг энэ сарын 22-ноос хуралдуулахаар болжээ. Хаврын чуулганаар олон чухал асуудлуудыг хэлэлцэх учраас хугацаа олгох үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Маргааш болох иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн жагсаалын үеэр нийслэлийн хүрээний цагдаагийн бүх газар хэлтэс бэлэн байдалд ажиллах юм байна.
Өөрийн удирдлага дор нь ажиллаж байсан офицероо зодож хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж, Ганц худагт саатуулагдаж байгаа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь отрядын дарга асан хурандаа Б.Батболд өлсгөлөн зарлажээ.
Бямба гарагаас хойш Алтанхөхий нуруу орчим 80 гаруй удаагийн чичиргээ мэдрэгджээ. Гэхдээ эдгээр чичиргээ нь нарийн багаж мэдрэх төдий багахан хүчтэй байжээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас Багануур дүүргийн сургууль цэцэрлэгт 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон байсныг мягмар гарагт цуцаллаа. Харин Налайх дүүрэгт энэ сарын 12-ны өдрийг хүртэл цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбогдуулж “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн”-гийн боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх ажил үргэлжилж байна. Эдгээр боомтуудад өмнө нь 20 хүнтэй хороо ажиллаж байсныг өргөжүүлэн 40 хүнтэй гаалийн газар болголоо.
Дэлхийн хэмжээний шинжээчид энэ жил зэсийн үнэ дундажаар 7500 долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байна. Хэдийгээр Хятад улс зэс худалдан авах хэмжээгээ өнгөрсөн саруудад бууруулсан ч зэсийн эрэлт хэрэгтцээ Хятадаас үл хамаарч байна. Мөн олборлосон зэсийн нөөц багасч буй нь үнэ өсөхөд нөлөөлөх бололтой.
Энэ хаврын эхний боловсролын үзэсгэлэн яармаг энэ сарын 27.28-ны өдрүүдэд Чингис зочид буудалд болох гэж байна. Уг үзэсгэлэнгийн үеэр гадаадын их дээд сургуульд хэрхэн элсэх болон ТОЕФЛ-ийн шалгалтанд яаж бэлтгэх талаар үнэгүй зөвлөгөө өгөх юм байна.
.
Их аварга Асашёорюv энэ сарын 11-ний єдєр эх орондоо ирэх юм байна. Єєрєєр хэлбэл, их аварга Харv башёгийн нээлтэд оролцолгvй эх оронд ирж, улмаар ирсэн єдрєє Баянгол зочид буудалд хэвлэлийн бага хурал хийх ажээ.