НМХГ нийслэлийн ерөнхий боловсролын 180 гаруй сургуулийн цайны газарт шалгалт хийжээ. Улмаар 4 сургуулийн цайны газрыг хаасан байна.
Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдаан энэ сарын 19-20-ны өдрүүдэд болно.
Эхнэртэйгээ нийлж бусдыг залилсан хэргээр шалгагдаж байсан Эргүүл, хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Баярмагнайд холбогдох хэргийг дахин сэргээж, шалгаж эхэлсэн байна.
Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байх нэгэн уурхайд нуралт үүсч, хоёр хүн дарагдсан байна.
Аврагчид дарагдсан хүмүүсийг шорооноос гаргасан ч нэг нь нас барсан байжээ. Зөвхөн энэ он гарсаар Налайхын уурхайд 4 хүн амиа алдаад байна.
“Хүний хөгжил сан”-аас олгож байгаа 70.000 төгрөгийг эхний ээлжинд 1.3 сая иргэнд олгохоор болсон. Даваа гарагийн байдлаар дээрх иргэдийн 70 хувь нь мөнгөө авчээ.
2008 оны 07-р сарын 01-ний өдөр болсон эмх замбараагүй байдлын үеэр 4 хүн буудсан хэрэгт холбогдоод байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүх болон тус газрын албан хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Зудын улмаас улсын хэмжээнд хорогдсон малын тоо 2 саяыг давлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
.
Энэ жил “Улсын сайн малчин” цол, тэмдгээр 32 малчин шагнуулжээ.